Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИТХ

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 5 ДУГААР ХУРАЛДААН

2018-10-08

Сумын ИТХ-ын 5 дугаар хуралдааныг 2018 оны 10-р сарын 08-ны өдөр ИТХ-ын танхимд хуралдуулж, хуралдаанд тэргүүлэгчид Б.Еркебулан, Б.Солтамурат, П,Жардембек, С.Марусия, Б.Болат нар оролцож тэргүүлэгч Т.Хайрол, Н.Айдолда нар оролцоогүй ба хуралдааны ирц 80%-тай байв.
Тус хуралдааныг ИТХ-ын дарга Б.Еркебулан даргалав. Хуралдаанаар дараах асуудлыг авч хэлэлцэв. Үүнд: 
1. Сумын ИТХ-ын ээлжит хуралдааны товыг тогтоох тухай
2. Сум орны НЭЗ-ийг хэрэгжүүлэх жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг дүгнэх, жилийн төлөвлөгөө батлах
3. Орон нутгийн хөгжлийн сангаас хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын үр дүн, цаашид авах арга хэмжээний тухай
4. Иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийн хийж гүйцэтгэсэн ажил, цаашид авах арга хэмжээний талаар
5. АДЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцэв

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%