Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИТХ

Сум байгуулагдсан түүх

2014-11-28

1921 оны Ардын хувьсгалаас өмнө Ховдын хязгаарт Шеруши, Шыбарайгыр гэсэн казахуудын хоёр хошуу Манж Чин улсын харьяалалд байв. Хувьсгалын дараах Монгол Улсын Засгийн газраас Х.Магсаржав тэргүүтэй албаны хүмүүс томилогдон 1922 оны 12 дугаар сард Шеруши хошууны ард иргэдийн хурлыг одоогийн Улаанхус сумын төвд хийлгэж, Шеруши хошууны захирагчаар С.Далелханыг сонгожээ.

1922 оны сүүлээр Шеруши хошууны төв Ахбалшыхт (одоогийн Улаанхус сумын төв)гаалийн газар байгуулагдан дотоод, гадаад худалдаанд хяналт тавихын хамт ард олны доторх иргэний асуудлыг шийдвэрлэдэг байжээ. 1923 онд энд ноос угаалгын газар байгуулагдсан. 300 гаруй хүн ажилладаг байв. 1923 оны хүн амын тооллогоор Шеруши хошууны 8 зангид 720 өрх харьяалагдаж байлаа. 1926 онд Шеруши хошууны даргыг ардчилсан журмаар сонгох анхны ардын хурал болж, хошууны даргаар М.Хойшы орлогчоор Х.Баймеш, нарийн бичгийн даргаар Т.Даутбай нар сонгогдсон байна. 1928 оны 12 дугаар сард хуралдсан Улсын 5-р Их хуралд тус хошуунаас С.Далелхан төлөөлөгчөөр оролцон, улмаар улсын бага хурлын гишүүнээр сонгогджээ. 1928 онд Ахбалшыхт казахын анхны бага сургууль байгуулагдан, 25 хүүхэдтэй эхэлж, анхны багшаар К.Баймухамед молла ажиллан, бичиг үсэг зааж байснаа, дараа нь тыва үндэстэн Т.Дүгэрэг багшилж, казах, монгол бичиг заадаг болжээ. Тухайн үед Казахуудын дотор бичиг үсэг мэддэг монгол хэлтэй шинэ засгийн бодлогыг мэддэг хүн цөөн байснаас 1931 оныг хүртэл төр засгийн бодлого олон түмэнд олигтой хүрдэггүй байжээ. Тиймээс Монголын нам, төрийн байгууллагаа Коминтерний шугамаар Казахстанаас А.Хасымов, Ш.Өтепов нарын урьж ирүүлэн ажиллуулжээ. Тэдний оролцоотойгоор 1930 оны 6-р сард казахуудын дунд анхны улс төрийн байгууллага болон МАХН-ын үүр 22 гишүүнтэйгээр Шеруши хошуунд байгуулагдан, Намын үүрийн даргаар К.Оспан сонгогджээ. Энэ намын үүр тэр жилийн 10-р сард “Намын товчлох хороонэртэй өргөтгөгдөн байгуулагдсан байна.

Т.Дауитбай (1924 онд Улсыи анхдугаар Их Хурлаас), С.Далелхан (1929 онд Монгол Улсын V Их Хурлаас), Ж.Мухан (1930 онд Монгол Улсын VI Их Хурлаас), Т.Турды (1934 онд Монгол Улсын VII Их Хурлаас), О.Жамила (1938 онд VIII Их Хурлаас Бага Хурлын Тэргүүлэгч гишүүнээр), Б.Хаби (1938 онд VIII Их Хурлаас), М.Зайсанов (1938 онд VIII Их Хурлаас), М.Тохтамыс (1938 онд VIII Их Хурлаас).

Улсын Их хурлын депутатаар сонгогдсон хүмүүс:

Ш.Оразбай (1951 онд УИХ-ын анхдугаар сонгуулиар Ойгор сумаас), Т.Риян (1951 омд УИХ-ын анхдугаар сонгуулиар Улаанхус сумаас), Б.Хурметбек (1961 онд УИХ-ын анхдугаар сонгуулиар Толбо сумаас), М.Заухан (1954 онд УИХ-ын сонгуулиар Ойгор сумаас), Л.Ахбепи (1957 онд УИХ-ын сонгуулиар Улаанхус сумаас), Б.Шөрке (1963 онд УИХ-ын сонгуулиар Улаанхус сумаас), С.Сүлеймен (1966-онд УИХ-ын сонгуулиар Өлгий хотоос), Х.Ныгмет (1977 онд АИХ-д депутатаар ), О.Болысбай (1986 оны АИХ-д дерутатаар), А.Сарай (1990 оны АИХ-ын дерутатаар), Х.Болодя (1992 оны УИХ-ын гишүүнээр).

Аймгийн даргаар ажиллаж байсан хүмүүс:

1. Баби Хаби /1940-1942 онууд/
2. Д
үзелбай  Женисхан /1943-1950 онууд/
3. Асханбайн Сарай /1970-1978 онууд

 4. Жуанганы Рым /1959-1970 онууд/
5. Хузыкейн Д
әрмен 2012 оноос

Эрдэмтэд: Ө.Хамбар, А.Минис, А.Нота, К.Бихумар, О.Шерхан, С.Жардембек, Р.Асай, Б.Хурметбек

Монгол Улсын Ардын цолтон: Ж.Хибатдолда.

Гавьяат цолтон: С.Шолтай, Ү.Ахтышхан, Б.Хурметбек, Ж.Хаду,   Х.Сураган, Т.Мухамади, Х.Ахметбек. Ш. Жүкей

Төрийн соёрхолт: А.Нота

Сүхбаатарын   одонгоор шагнагдсан хүмүүс:

Н.Ардабай, А.Паней, Д.Ысхах, Т.Мухамади, Ж.Жүнисхан, Б.Хурметбек.

Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 20 хүн. “Алтан гадаас” 60 гаруй хүн шагнагджээ.

Улсын аварга, сайн малчнаар шалгарсан хүмүүс:

Улсын аварга малчинч: К.Оспан, О.Илияс, Ж.Орманбет, Н.Жанат, М.Абилмажим, А.Ахбапи, О.Болысбай,   С.Бапаях,   Б.Ханат, С.Гылымхан, У.Набет, Б.Сайболат, Ж. Шалатай, Ж. Берикбол

Улсын аварга тариаланч, хадланч: Б. Байтей, М.Жангабыл.

Аймгийн аварга, сайн малчнаар 40 гаруй хүн шалгарчээ. Улсын начин Т.Нурхадыл, Аймгийн арслан цол хүртсэн бөхчүүд: А.Паней, А.Түгелбай, М.Борбан, М.Азькей, М.Нажхей, 3. Бохай, Ж.Алькей, С.Бердьхан, Á. Ñåðèê Зохиолч, яруу найрагчид: Х.Мәхфуз. Б. Имашхан, И.Еликбай. Ж.Байыт, Х.Даян, П.Мурат, Б.Хызай, Ы.Беримбай, Ы.Кенес , С.Хабдай, Б.Марат.

Хөгжмийн эохиолч, хөгжимчин, нэртэй домборчид: Х.Файаолла, Б.Хибатдолда, А.Ахметбек, Х.Сахай, С.Өсерхан, Ф.Бержан, С.Хурмет.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%