Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИТХ

ГХУСАЗ-йин ажиллах жрам

2014-12-08

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн

2012 оны ....р тогтоолын 1 дүгээр хавсралт

УЛААНХУС СУМЫН

  ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ

 ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

            1.Улаанхус сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /цаашид “зөвлөл” гэх/ нь “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйлийг үндэслэн сумын хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохицуулах, хяналт тавих, үр дүнг тооцоход энэхүү журмыг мөрдөнө.

            2. Зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн дарга удирдан зохион байгуулна.

            3.Зөвлөл нь шаардлагатай гэж үзвэл тодорхой төрлийн гэмт хэргийн талаар судалгаа хийлгэх эрдэмтэн, судлаачид, оюутнууд болон төрийн  бус байгуулллагын төлөөлөлийг оролцуулан судалгааны баг ажиллуулж болно.

            4. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан бөгөөд хуралдаанаар зөвлөлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын бодлого, чиглэл, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг биелэлт, явц, үр дүн, жилийн ажлын тайланг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт хийх, төлөвлөгөөг батлах

            5. Зөвлөлийн гишүүдийн олонхи нь хуралдаанд оролцож байгаа бол түүнийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

            6. Зөвлөлийн хуралдаанаас тогтоол гарах бөгөөд түүнд зөвлөлийн дарга гарын үсэг зурна. Зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, зөвлөмжийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авч, түүний явц, үр дүнгийн талаар тогтоосон хугацаанд нь хариу мэдэгдэнэ.

            7. Зөвлөл нь хэвлэмэл хуудас, тамга хэрэглэнэ.

            8. Зөвлөлийн гишүүд зөвлөлийн даргын гарын үсэг, тамга бүхий үнэмлэхтэй байж болно. Зөвлөлийн гишүүдийн оролцоог харгалзан урамшил олгоно.зөвлөлийн гишшүдэд олгох урамшлын хэмжээг зөвлөл өөрөө  тогтооно.

 

Хоёр. Зөвлөлийн үүрэг

1.Төрийн буюу төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгуллага, нутгийн захиргааны болон шүүх, прокурор, хууль хяналт, мэргэжлийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хууль  тогтоомжийг сурталчлах ажлыг уялдуулан зохицуулах

2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилтай холбогдсон хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавих

3.Улсын Их Хурал,Засгийн газар, Ерөнхийлөгчөөс баталсан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний хөтөлбөр,төлөвлөгөөний болон хууль  тогтоомжийн биелэлтийг хангах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх

4.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх талаар иргэд, байгууллагаас гарсан санал санаачлагыг судлан дэмжиж, туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах

5. Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах талаар зохион байгуулсан ажилд дүн шинжилгээ хийх, шалтгаан нөхцлийг арилгах талаар  арга хэмжээ авах

6. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар иргэд, олон нийтийн байгууллагаас гарсан санал санаачилгыг дэмжин, тэдний гаргасан санал, хүсэлтийг  судлан түүний мөрөөр асуудал боловсруулан ажил зохион байгуулах

7. Хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн  арга хэмжээ авах

8. Үндэсний уламжлалт ёс заншил, хүмүүнлэг заншлыг хэвшүүлэхтэй холбогдсон арга хэмжээ авч хэрэгжүүлэх

9. Багт ажиллаж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тэдний ажлыг шалган зааварлаж, чиглэл өгөх

10. Зөвлөлөөс зохион байгуулж буй ажлын явц, үр дүнгийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилах ажлыг зохион байгуулах

 

ГУРАВ. Зөвлөлийн эрх

1.       Сумын хэмжээнд нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ амар тайван амьдралыг хангах зорилгоор зохион байгуулсан ажлын тайлан мэдээг улирал тутам гаргуулан авах

2.       Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам хангах, сахилга зохион байгуулалтыг сайжруулахтай холбогдсон хууль тогтоомж, зөвлөлөөс өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг нутгийн захиргаа, хууль хяналт, мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид харъяалал харгалзахгүйгээр хяналт тавих, тэдгээрийн удирдах ажилтны илтгэл, сонсголыг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж заалт, чиглэл өгөх

3.       Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажилагааны санхүүжилтийн явц, зарцуулсан хөрөнгийн тайланг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нягтлан бодогчоор гаргуулан авч дүгнэлт хийх, хөрөнгийн зарцуулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд хяналт тавих

4.        Сумын хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан, сэргийлэх, нийгмийн дэг журам хангахад чиглэсэн шалгалт хийж, дүгнэлт гаргуулах, асуудал боловсруулахад холбогдох мэргэжлийн байгууллагын хүмүүсийг үндсэн байгууллагатайн нь тохиролцсоны үндсэн дэр татан оролцуулах

5.       Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх асуудлаар зайлшгүй шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох  байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах

6.       Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх ажилд идэвхтэй оролцсон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг шагнаж урамшуулах, төр, засгийн шагналд тодорхойлох

7.       Зөвлөлийн шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлээгүй хугацаа хожимдуулсан албан тушаалтанд хууль заасан арга хэмжээ авахуулах тухай удирдах байгууллага, албан тушаалтанд нь албан ёсоор мэдэгдэх

 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг

зохицуулах зөвлөлийн дарга,  нарийн бичгийн

дарга нарын ажлын чиглэл

Нэг. Зохицуулах зөвлөлийн дарга

а/.Зөвлөлийг тэргүүлж, хуралдааныг товлох, даргалах

б/.Харъяа нутаг дэвсгэртээ нийгмийн дэг журмыг бэхжүүлэх ажлыг нэгдсэн төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах

в/.Төр захиргаа, хууль хяналт, мэргэжлийн байгууллагын ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, хөтөлбөр төлөвлөгөөний биелэлт, үр дүнг хэлэлцэх, зорилго, зорилтоо тодорхойлох

г/. Гарч буй гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах талаар эдийн засаг, нийгмийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх

д/ Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх

 

Õî¸ð. Зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга

а/. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, гарын авлага материалаар хангах

б/. Гэмт хэргийн мэдээг сар бүр нэгтгэн гаргах, зөвлөл болон хороодын зохицуулах салбар зөвлөлүүдэд хүргүүлэх,

в/. Эргүүл, жижүүр, нийгмийн хэв журам хамгаалах ажлыг зохион байгуулах

г/. Хууль тогтоомж зөрчигчдэд хариуцлага тооцох

д/. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах

 

е/ Дэд зөвлөл, хороодын зохицуулах салбар зөвлөлийн ажлыг бэхжүүлэх, эрчимжүүлэх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах

 

Ãóðàâ . Гишүүд

а/Хариуцсан ажлын чиглэлээр зөвлөлийн хуралд оруулах асуудлыг боловсруулан шийдвэр гаргуулах

б/Хуралдаанд оролцож санал, шүүмжлэл, шийдвэр гаргахад идэвхитэй оролцох

Хариуцсан байгууллага, хороондоо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх чиглэлээр гарсан хууль  тогтоомж, дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг хангах талаар заавар, зөвлөгөө өгч, хамтран ажиллах

в/Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан нөхцөл, хор уршгийг олон нийтэд таниулах, сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулах

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%