Монголын казахуудын анхны засаг захиргааны нэгж тус сумын нутагт байгуулагдсан ба 1940 он хүртэл казах түмний төр захиргаа, нийгэм эдийн засаг, соёлын төв болж байсан юм. Хувьсгалаас өмнө 1911 онд Бахат овогийн Хылан гэдэг хүн Богд хаанд дагаар орох бичиг өргөн барьж, 1912 оны сүүлээр Богд хаан зарлиг гарган "Шеруши" хошууныг байгуулсан нь тус сумд Засаг захиргааны нэгж байгуулагдаад 103 жил болж байна. Ардын хувьсгалын дараа буюу 1922 онд Улсын бага хурлын шидвэрээр "Шеруши" хошуун одоогийн Ховд аймгийн харьяанд байгулагдсан юм. Сумын ойг тэмдэглэхэд энэхүү түүхэн үйл явдлуудыг орхигдуулж болохгүй гэж үзэж байна.
Улаанхус сумыг зөвхөн 1938 онд байгуулагдсан мэтээр ойлгож ойг тэмдэглэж ирсэн нь түүхийг гажуудуулахад хүргэж байна. Тус сумаас олон алдартан төрөн гарч, Монгол улсын хөгжил цэцэглэлтэн үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс олон байдаг. Энэ удаа зарим алдартнуудын зургийг нийтлэв. Үүнд: Баян-Өлгий аймгийн анхны дарга нарын нэг Дүзелбайн Женисхан, Улсын бага хурлын Тэргүүлэгч анхны казах эмэгтэй Жамила, Монгол улсын нисэх хүчний анхны командлагч хошууч генарал М. Зайсанов, Доронт Түркистан улсыг байгуулахын төлөө тэмцэж явсан генарал Ж. Далелхан,Баян-Өлгий, Булган аймгийн даргаар ажиллаж байсан А. Сарай,Казахын анхны доктор А. Минис, Барилгын яамны сайд байсан О. Тилейхан, Нэрт сурган хүмүүжүүлэгч, удирдагч Б. Хурметбек \ бусад алдартнуудын зураг байвал бидэнд илгээж тусална уу\