Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИТХ

Хурал иргэдийнхээ оролцоог хангаж ажиллах байгууллага

2015-11-03

Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Тохай овогтой Акейтэй хийсэн ярилцлага
-Сумын хэмжээнд нутгийн өөрөө удирдах байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулна уу?
-
Би сумынхаа эрхэм зорилгоос яриагаа эхлэх зөв гэж үзэж байна. Энэ эрхэм зорилгыг мастер төлөвлөгөөг боловсруулах явцад иргэдээс гарсан санаа юм.
   - Манай хурлын байгууллагын эрхэм зорилго нь:
- Сумын иргэдийн нийтлэг эрх ашигийг дээдлэн,  хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялагийг бүтээгч, эрх чөлөөт, ажил орлоготой иргэд бүхий байгальд ээлтэй үйлдвэрлэл, ногоон эдийн засагтай аялал жуулчлалаар бүсдээ тэргүүлсэн сум болоход оршино
-Нутгийн өөрөө удирдах байгууллага иргэдийнхээ дундаас сонгогдож, тэднийгээ төлөөлөн ажилладгийн хувьд тухайн бүс нутгийнхаа эрх ашгийн төлөө үйл ажиллагааг чиглүүлэн ажиллах ёстой байгууллага. Хуулиар нутгий өөрөө удирдах байгууллага Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг,нөгөө талаар орон нутагт хуулиар зохицуулаагүй асуудлыг бие даан шийддэг эрхтэй юм. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хурлын ажлын алба чухал үүрэг гүйцэтгэдэг хариуцлагатай алба юм. Би энэ албыг аваад 6 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд төлөөлөгчдийг тойрогт ажиллах боломжийг бүрдүүлэх, хурлын хуралдаануудаас гарах шийдвэрүүдийг хуль тогтоомжуудад нийцүүлэх, гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтүүдийг хангах, ажлын хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарч ажиллаа.
-Танай хурлын байгууллагаас өнгөрсөн хугацаанд сум ороны хөгжилтэй холбогдолтой ямар ямар баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж байна вэ ?
- Хурлын байгууллагаас сум орон нутгийн хөгжлийн урт хугцааны төлөвлөгөөг иргэдийн оролцоотойгоор боловсруулан 2014 онд хуралдаанаар баталсан. Энэ төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан юм. Уг төлөвлөгөөнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын  саналыг тусгасан 2014- 2024 он хүртэл хэрэгжих амьд төлөвлөгөө болж чадсан гэж үзэж байна. Манай хурлын дарга аймгийн 10 сумыг хариуцсан сургагч багшаар ажилласан нь сумын хөгжлийн төлөвлөгөө сайн болсонд нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн хурлын байгууллагаас 4 жил баримтлах үндсэн чиглэлийг батлан хэрэгжүүлж байна.
- Хурлын байгууллагуудын өмнө тулгамдсан нийтлэг ямар бэхшээлүүд байдаг вэ ?
-  Яривал олон зүйлийг хэлж болно. Санхүүгийн хувьд бэхжээгүй байна. Хурлын төсвийг дээрээс баталж явуулдаг. Тэр хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Тэр хүрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь бидний ажлын цар хүрээг хумиж байгаа . Тиймээс цаашид хурлын байгууллагын бие даасан байдлыг хангахад онцгой анхаарах хэрэгтэй болж байна.
Төсвийн асуудлыг авч үзэе бүх тоог дээрээс батлаад өгч байна. Хурал ирсэн тоог батлаад явуулах төдийн байна.
Өөр нэг бэрхшээл бол иргэдийн дунд хурлын байгууллага ямар үйл ажиллагаатай, хэнд чиглэж, ажилладаг байгууллага вэ гэдэг дээр ойлголт дутмаг байдаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%