Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИТХ

Хил орчимын малчдын бод малыг зурагжуулав

2015-11-03

Тус сумын хувьд хоёр улстай зэрэг хил залгаа оршдог  Монгол улсын цөөхөн сумуудын нэг юм. Энэ  нь нэг талаар сумын хөгжилд сайнаар нөлөөлөх боловч нөгөө талаар хил дамнасан малын хулгай гарах явдал жил бүр нэмэгдэж, олон айл өрхийг амьжиргаанаас салгаж байна.
Хил дамнасан  малын хулгайн гэмт хэргийн улмаас 2015 оны 5-р сараас 9-р сарын хооронд 124 мал хулгайлагдан иргэдэд 110 сая төгрөгийн хохирол учирч 16 айл өрх амьжиргааны эх үүсвэрээс салсан байна.
Эдгээр байдал дүгнэлт хийж хил очимын малчдын бод малыг зурагжуулах ажлыг  1 сарын хугацаанд хийж дуусгав. Бод малыг зурагжуулснаар хил давуулан хулгайлагдсан малыг Оросын талаас олсон тохиолдолд буцааж авахад нотлох баримт болгох боломжтой болж байна. Бод малыг зурагжуулах ажлыг Хулжаа багийн Засаг дарга Т. Хайрол сайн зохион байгуулсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%