Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болов. Хуралдаанаар орон нутгийн татварын орлогын бүрдүүлэлтийн 10 сарын дүн цаашид авах арга хэмжээний талаарх татварын улсын байцаагчийн мэдээлэл, 2013 оноос орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан барилга байгууламжуудын ашиглалтын байдлын талаарх Төрийн сангийн төлөөлөгчийн мэдээллийг хэлэлцэв.
Хуралдаан үлдсэн 2 сарын хугацаанд татварын орлогын төлөвлөгөө биелүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор аян зохин байгуулахаар шийдвэрлэв.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан барилга байгууламжууд эзэнгүйгээс тоногдох зэрэг асуудал гарч байгааг анхаарч цаашид тодорхой эзэнтэй болгох үүднээс хуралдаанаас орон нутгийн зарим өмч хөрөнгийг түрээслүүлэх журамыг батлав. ОНХС-ийн хөрөнгөөр баригдсан Халуун ус, Харангатын дамжин өнгөрүүлэх буудал зэрэг объектүүдийг түрээслүүлэн тогтвортой үйл ажиллагааг хангахыг Засаг даргад үүрэг болгов.
Татварын орлогын бүрдүүлэлт, Орон нутгийн өмч хөрөнгийг түрээслүүлсэн талаарх ажлын дүнг Тэргүүлэгчдэд эргэн мэдээлэхийг Засаг даргад даалгав.