Сумын ГХУСАЗЗ-ийн ээлжит хуралдаан болж, Аймгийн ИТХ- ын Тэргүүлэгчдээс баталсан Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 40 хоногийн аяныг тусгай удирдамжаар зохион байгуулахаар шийдвэр гарсан юм.
Аяныг орон нутагт зохион байгуулах төлөвлөгөө гарч, мал тууварын зам дагуу эргүүл постууд ажиллаж байгаа. Энэ хугацаанд зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаар сумын ГХУСАЗЗ-ийн дарга Н. Айдолда мэдээлэл хийж цаашид авах арга хэмжээнийн талаар зөвөлөлийн гишүүдэд үүрэг өгөв.
Аян зохион байгуулсан хугацаанд малын хулгайн гэмт хэрэг бүртгэгдээгүй бөгөөд мал худалдан борлуулахаар Цэнгэл сум, 4,2,6-р багуудаас аймгийн төв орж байгаа малын гарал үүсэлийн бичиг болон бусад им тамгыг бүртгэлжүүлэх ажлыг хийсэн байна.