Сумын ИТХ-ын дарга Н. Айдолдатай ярилцлаа
- Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг чадваржуулахад та юуг анхаарч ажиллаж байна вэ ?
- Би төрийн захиргааны байгууллагад 1990 оноос тасралтгүй ажиллаж байна. 1990 оноос сумын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж, 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаараа Сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд 1999 он хүртэл ажилласан ба Хурлын нарийн бичгийн даргаар 6 жил ажилласан. Ямар ч гэсэн хурлын байгууллагын ажлын талаар зохих туршлагатай гэж ойлгож болно. Би хууучи Ардын Хурал одоогийн ИТХ-ын хоорондын ялгаа их байгаа Хуучин АХурлын Тэргүүлэгчид сумын бүх асуудлыг бие даан шийдвэрлдэг түүний дотор хүний нөөцийн асуудалд оролцодог байгууллага байсан ба АХ-ын Тэргүүлэгчдийн даргыг сумын АХ-ын гүйцэтгэгэх захиргааны дарга хавсран хийдэг байсан. 1992 онд батлагдсан Ардчилсан шинэ үндсэн хуулиар хурлын байгууллага нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болсон төдийгүй Үндсэн хуулийн байгууллага болсон. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын хуулиаар хурлын байгууллагын эрх хэмжээг тодохой зааж өгсөн боловч амьдралд тэр бүр хэрэгжих нь хомс байдаг. Өнөөдөр бид сумын төсвөө хэлэлцэе гэхэд зөвхөн дээрээс ирсэн төсвийг баталж байна. Гэхдээ шинэ төсвийн хуулиар сумын хурлын байгууллагын үйл ажиллагаа шинэ шатанд гарч байна.
- Төлөөлөгчдийг чадавхижуулах талаар ямар ажил зохион байгуулж байна вэ?
- Иргэдийн төлөөлөгчдийн дотор нэг хэсэг нь олон удаа сонгогдсон байхад анх удаагаа сонгогдоод ажиллаж байгаа төлөөлөгч байна. Өнгөрсөн жилээс нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд Төлөөлөгчдийг 2 удаа сургалтанд хамруулсан ба эмэгтэй төлөөлөгчдийг тусгайлан сургалтанд хамруулсан нь үр дүнгээ өгч байна. Хуулиар төлөөлөгчдэд тодохой шалгуур тавих хэрэгтэй гэж бодож байна.
- Цаашид хурлын байгууллагын өмнө тулгамдсан асуудлыг шйдвэрлэхэд танд ямар санал байна вэ ?
- Хурлын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд хурлын байгууллагын эрх хэмжээг хумисан байдал харагдаж байна.
- Сумын хэмжээнд ямар ямар асуудал тулгамдаж байна вэ?
- Хамгийн их сэтгэл зовоож байгаа асуудал ажилгүйдэл ядуурал байна. Энэ асуудал улс, аймаг сумын хөгжил муу байгаатай холбоотой гэж бодож байна. Хөгжил байхгүй бол тэнд ажилгүйдэл, ядуурал байдаг. Манай иргэд бэлэнчлэх сэтгэлгээнээс салаагүй байна. Тийм учраас иргэдийнхээ сэтгэлгээг өөрчлөх цаг болсон гэж үзэж байгаа. Энэ талаар тодорхой ажлуудыг зохион байгуулах шаардлагатай.
-