Тус сумын ОХУ, БНХАУлстай зэрэг хил залгаа оршдог Монгол улсын хоёр сумын нэг юм. Энэ нь нэг талаараа сумын хөгжилд сайн нөлөөтөй боловч нөгөө талаар хил дамнасан малын хулгай ОХУ-ын талаас ихээр гарч, малчдыг амьжиргаанаас салгаж байгаа сөрөг талтай юм. 2015 оны 10 сарын байдлаар тус сумын 2, 3-р багаас 140 гаруй адууг хил дамнасан хулгайд алдаад байгаа билээ. Тус бүс нутгийн хамгаалдаг хилийн ...-р анги хил хамгаалах ажлыг өндөржүүлсэн байдалдтай зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажилласаны үр дүнд ОХУ-ын талаас хийл зөрчин орж ирсэн хоёр иргэнийг баривчилан саатуулсан байна. Энэ хоёр хил зөрчигч баригдсанаар Хил дамнасан малын хулгайчдын Оросын талын болон манй талын хулгайчдын сураг гарах байх гэж иргэд найдаж байна.