Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИТХ

Малчид хилийн цэрэгтэй хамтран ажиллахаар болов

2016-06-01

Тус сум Монгол улсын хэмжээнд БНХАУ,  ОХУ-тай хил залгаа оршдог 2 сумын нэг юм. Тийм учраас ОХУ-тай хил залгаа нутагладаг малчид малаа хил дамнасан хулгайд алдах явдал сүүлийн жилүүдэд их гарч байгаа билээ.  Сумын ИТХ-аас хил дамнасан малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Хийлийн цэргийн 0285-р ангийн зүгээс малчидтай хамтран хилээ хамгаалах санаачилга гаргаж хилийн бүс, зурваст зусдаг малчидтай хамтран ажиллах гэрээ байгуулах, хилийн зөрчлийг буруулах хамтарсан зөвлөлгөөнийг Хөх эрэгийн хилийн заставт зохион байгуулав. Зөвлөлгөөнд сумын ИТХ-ын дарга Н. Айдолда, Засаг даргын орлогч Ж. Тилеген, БОХ-ын улсын байцаагч Б. Есерхан, Газрын даамал Д. Тунгат, Хийлийн цэргийн 0285-р ангийг төлөөлж Хийлийн албаны дарга н. Мөнхбат, Заставын дарга н. Амартүвшин болон ХХТХ-ний гишүүд малчид, хилчид оролцов. Энэ ажил цаашид уламжлал болгон зохион байгуулагдах ба иргэд, хилчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх болно

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%